Санаачлагч: Дархан татах хэсгийн инженер С.Энхбаяр, засварчин П.Ганбат нар Дархан татах хэсгийн Цахилгаан аппаратын цехэд зүтгүүрийн аяны болон шилжилтийн контакторуудыг шалгаж, тохируулан засварлахад ашиглаж байна. Энэхүү стендийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлснээр аяны контакторыг шалган турших, засварлах найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтын хугацааг уртасгах, ГТХАБ-г найдвартай хангахад дэвшил гарч, эдийн засгийн ихээхэн хэмнэлт гарах болов. Тухайлбал, ОХУ-аас контакторын эд ангийг худалдан авахад:
- ПК1146 контакторын үнэ 1ш-2434000 төгрөг
- ПК1146 контакторын уруул 1ш-263800 төгрөг
- ПК1146 контакторын ком уруул 1ком-1055200 төгрөгийн үнэтэй байна.
ПК1146 контакторын мөнгөн үл хөдлөх уруулыг засварлах:
- ПК1146 контакторын 1 ком буюу дөрвөн уруул нь – 80 гр мөнгө ордог
- Нэг лан мөнгө нь 37.5гр үнэ нь – 80000 төгрөг
- ПК1146 контакторын 1 ком уруулд ордог мөнгөний үнийг тооцвол- 171200 төгрөг
- ПК1146 контакторын 1 ком уруул засварлах ажлын хөлс – 25000 төгрөг
- ПК1146 контакторын 1 ком уруулыг бүрэн засварлахад – 196200 төгрөг болно.
ПК1146 1ш контакторын уруулыг сэргээн засварлахад нийт 987600
төгрөгийн хэмнэлт гарч байна. ПК1619 1ш контакторын уруулыг сэргээн
засварлахад нийт 5 925 600 төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна.