Туулай жилийн босгон дээр Замын-Үүд зангилааны төмөр замчид тэр дундаа Шилжүүлэн ачих ангийн хамт олон дахин ачилтын дээд амжилт тогтоожээ. Өнгөрөгч 16-ны өдөр Замын-үүд зангилааны Шилжүүлэн ачих ангийн нэгдүгээр ээлжинд ажилласан ачаа сэлгээний зохицуулагч Н.Наранбаатар ахлагчтай, сэлгээний операторч Ц.Гангантогос, ахлах ачаа вагон хүлээлцэгч Б.Даваасүрэн, М.Мөнхдөл, Э.Энхцэцэг, О.Анхбаяр нарын удирдлагад ачаа вагон хүлээлцэгч Б.Ариунаа, Г.Одончимэг, Ц.Гэрэлт-Од, Э.Басбиш, Б.Болортуяа, Л.Энхнасан, Ш.Отгонтуяа, Н.Эрдэнэтөгс, С.Туул, тооцооны операторч Б.Онон, Б.Ууганцэцэг, Б.Цэцэгдэлгэр, Б.Алунгоо,  өөрөө явагч краны жолооч Д.Ганцоож, Б.Золбаатар, У.Баярлах, кранчин Б.Сүхбаатар, Б.Төржаргал, оосорлогч Н.Миеэгомбо, Ц.Сүхчулуун, А.Мөнх-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Д.Шүхэрт, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Идэрцогт, С.Мөнхнаран, ачигч Ц.Оюун-Отгон, Б.Батзаяа, Б.Ханддорж, Т.Есөн-Эрдэнэ, Б.Гэрэл нар ур чадвар гарган ажилласан байна. Ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 399 чингэлэг, 1 техник шилжүүлэн ачив. Мөн нарийн царигийн вагоноос 167 чингэлэг буулгаж, ачилтын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон аж. 2023 оныг УБТЗ-ын хамт олон эрч хүчтэй эхлүүлж, эхний сарын тээврийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн нь УБТЗ-ын нийт хамт олонд урам зориг, итгэл найдвар төрүүлж байна. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа гэдэг бол бүх төмөр замчдын хөлс хүч шингэсэн хамтын хөдөлмөр байдаг учраас нийт төмөр замчдадаа талархсан сэтгэлээ илэрхийлж, ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.