Өнгөрөгч зургадугаар сарын 30-наас Шилийн гол–Хөх хотын хооронд хурдны галт тэрэг албан ёсоор үйлчилгээнд гарлаа. Тус галт тэрэгний тасалбарыг зургадугаар сарын 29-нөөс худалдаалж эхэлжээ.
Явах хуваарийг танилцуулбал, C978/5 дугаартай галт тэрэг өглөө 08:44 цагт Шилийн голоос хөдөлж, Шанду өртөөгөөр дамжин, 14:40 цагт Хөх хотын зүүн өртөөнд хүрэх юм. Нийт аяллын хугацаа таван цаг 56 минут болж байна.
Тэгвэл C976/7 дугаартай галт тэрэг 12:49 цагт Хөх хотын зүүн өртөөнөөс хөдөлж, Шандугаар дайрч, 18:44 цагт Шилийн голд ирнэ. Энэ нь таван цаг 55 минут болж байна. Өмнө нь ойролцоогоор есөн цаг зарцуулдаг байсан энэ чиглэлийн аяллын хугацаа ийнхүү хамгийн богинодоо таван цаг 55 минут болж, зорчих нөхцөл мэдэгдэхүйц сайжирсан хэмээн үзэж байна.
