Нүүр Боловсрол Шилдэг зохион бүтээгч залуус ОХУ-ыг зорилоо
Боловсрол

Шилдэг зохион бүтээгч залуус ОХУ-ыг зорилоо

G.Press 2 жилийн өмнө 113 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Шилдэг зохион бүтээгч залуу-2023” уралдааны шилдгээр шалгарсан төмөр замчдын I ээлж ОХУ-ын Оросын төмөр замууд нийгэмлэгийн Дорнод сибирийн төмөр замд өөрийн үндсэн мэргэжлийн дагуу туршлага судлахаар морджээ. I ээлжийн ахлагчаар Залуучуудын төв байгууллагын инновац хариуцсан дэд тэргүүн А.Туулсайхан ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд “Шилдэг шинийг санаачлан зохион бүтээгчид” болох Замын II ангийн гагнуурчин Н.Номин, дохиолол холбооны I ангийн монтёр Б.Батзориг, Улаанбаатар өртөөний жижүүр Л.Ганхуяг мөн гадаад харилцааны албанаас орчуулагчаар Э.Баясгалан нар багтсан бөгөөд тэд өөрсдийн мэргэжлийн дагуу хөршийн төмөр замчин залуустай харилцан туршлага судлаад ирэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.