УБТЗ-ын Ахмадын холбооныхон сар шинийн босгон дээр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа.
Тухайлбал, “Шилдэг хорооны дарга”-аар Дархан зангилааны Ахмадын хорооны дарга Г.Саранчимэг, “Шилдэг зөвлөлийн дарга”-аар Улаанбаатар өртөөний зөвлөлийн дарга Б.Эрдэнэчулуун, “Шилдэг тэргүүлэгч”-ээр Чойр зангилааны Ахмадын хорооны тэргүүлэгч Ч.Нямаасүрэн, Улаанбаатар Татах хэсгийн Ахмадын хорооны тэргүүлэгч Т.Ган-Очир, Зорчигчийн вагоны депогийн Ахмадын хорооны тэргүүлэгч Р.Ганчимэг нар шалгарлаа. Мөн “Шилдэг тамирчин”-аар Улаанбаатар Татах хэсгийн ахмад Х.Сүхбаатар, “Шилдэг авьяастан”-аар Замын II ангийн ахмад Х.Оюунханд, “Шилдэг баялаг бүтээгч”-ээр Сайншанд зангилааны ахмад Т.Насанцэцэг нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Түүнчлэн, шилдгүүдийн дэд байрт шалгарсан нэр бүхий ахмадуудыг мөн шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулсан юм.