Нүүр Гадаадын төмөр зам "Сибирийн бүс нутгийн тээврийн хөгжил" ЭШ-ний бага хуралд оролцжээ
Гадаадын төмөр зам

"Сибирийн бүс нутгийн тээврийн хөгжил" ЭШ-ний бага хуралд оролцжээ

G.Press 2 жилийн өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

ОХУ-ын Байгаль-Амурын төмөр зам / БАМ/-ыг барьж байгуулсны 50 жилийн ойн баярын хүрээнд Эрхүү хотод зохион байгуулагдсан "Сибирийн бүс нутгийн тээврийн хөгжил" эрдэм шинжилгээний 15 дахь удаагийн бага хуралд УБТЗ- ын Ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож оролцлоо. Евро-Азийг холбосон БАМ-ын бүтээн байгуулалтад нийтдээ 2 сая хүн оролцсон бөгөөд энэхүү төмөр зам нь Эрхүү, Чита, Буриад, Якут, Хабаровск мужуудаар дайран өнгөрдөг 4300 км урт төмөр зам юм. ОХУ нь БАМ болон Транс-сибирийн төмөр замыг шинэчилж, 2025 он гэхэд нэвтрүүлэх хүчин чадлыг нь жилдээ 200 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. "УБТЗ" ХНН нь Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замыг шинэчлэх хамтарсан ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцож, 2050 гэхэд өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг 90 сая тоннд хүргэх зорилттой ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.