УБТЗ ХНН-ийн Хэвлэх үйлдвэр байгуулагдсаны 110 жил, төмөр замчдын хэвлэл “Ган зам” сонины 65 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойг тохиолдуулан МСНЭ, “Ган зам” сонины нэрэмжит гар болон сагсан бөмбөгийн тэмцээн УБТЗ-ын Замчин спорт клубт өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй 12 багаас NTV телевиз алт, Ган зам пресс төв мөнгө Боловсрол телевиз хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй 19 багаас SPS суваг алт, Ган зам пресс төв мөнгө, Масс агентлаг хүрэл медалиар удааллаа.
Хоёрдахь өдрийн гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй холимог багууд өрсөлдсөнөөс Ган зам пресс төвийнхөн түрүүлж, С1 телевиз, Хэвлэлийн төлөөлөгч багууд удааллаа. Спортын тэмцээн өрсөлдөөнтэй өрнөж, тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж маш амжилттай оролцлоо.