Нүүр Эрүүл мэнд Сэтгэл зүйн чадварууд
Эрүүл мэнд

Сэтгэл зүйн чадварууд

G.Press 1 жилийн өмнө 252 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сэтгэл зүйн шинжлэх ухааны дагуу хүнд дөрвөн төрлийн чадвар байх ёстой юм байна. Эдгээр нь:

1) (IQ)

2) (EQ)

3) (SQ)

4) (AQ)

1. Intelligence Quotient (IQ)

Энэхүү чадамж нь таны аливааг ойлгох чадварыг тодорхойлно. IQ чадвараар та аливааг ойлгох, тоо бодох болон хичээлээ санах гэх мэт үйлдлүүдийг хийдэг.

2. Emotional quotient (EQ)

Энэхүү чадвар нь таны бусадтай харилцах, цаг баримтлах, хариуцлага хүлээх, шударга байх, зохицсон хэм хэмжээг баримтлах зэрэг ур чадваруудыг хэмжиж үздэг.

3. Social coefficient (SQ)

Энэхүү үзүүлэлтээр таны найз нөхдийн хүрээлэл, түүнийгээ хадгалан үлдэх чадварыг хэмждэг.

EQ болон SQ чадвар сайтай хүний хувьд, өндөр IQ-тай ч, EQ SQ чадвар сайнгүй хүний хажууд амьдралын түвшин өндөр, амжилттай байдаг байна. Сургуульд сурах явцдаа бид IQ-гаа хөгжүүлж байдаг хэдий ч, EQ болон SQ чадвараа бууруулж байдаг байна.

Өндөр IQ-тай ажил горилогчийг, EQ болон SQ чадвар өндөр ч, дундаж IQ-тай дарга сонгох нь элбэг байдаг ажээ.

EQ таны зан чанарыг илэрхийлж байдаг бол, SQ таны харизмыг илэрхийлж байдаг байна. Дээр өгүүлсэн Q чадваруудыг дэмждэг зан төлвийг өөртөө суулгахыг та байнга хичээгээрэй, ялангуяа EQ, SQ чадваруудыг суулгах нь таныг цаашдын амжилтанд хөтлөх болно.

Сүүлийн үед 4 дэх чадварын талаар эрдэмтэд гаргаж ирсэн. Энэ нь:

4. Resilience Quotient (AQ): Энэхүү үзүүлэлтээр таны хүнд цаг үеийг өөрийн хүн чанараа алдалгүйгээр даван туулах чадварыг илэрхийлдэг. Бэрхшээлтэй тулгарах үед, AQ нь хэнийг бууж өгөх, хэн өөрийн гэр бүлийг орхих, амиа хорлох уу үгүй юу гэдгийг шийддэг байна.

www.amarmanager.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.