Нүүр Таван толгой ТЗ "SD70Ace/LW” загварын зургаан зүтгүүр Монгол улсад орж ирлээ
Таван толгой ТЗ

"SD70Ace/LW” загварын зургаан зүтгүүр Монгол улсад орж ирлээ

G.Press 1 жилийн өмнө 166 үзэлт 0 сэтгэгдэл

 

 “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн тавдугаар багцын хүрээнд нийлүүлэгдэх АНУ-ын “Progress rail” компанийн гол замын “SD70Ace/LW” загварын сүүлийн ээлжийн зургаан зүтгүүрийг хүлээн авлаа.

 Ийнхүү "Тавантолгой төмөр зам" ХХК нь орчин үеийн инноваци, технологийн шийдлийг бүрэн шингээсэн 4500 морины буюу 3355 кВт-ийн хүчин чадалтай АНУ-ын шинэ цагийн 16 зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркийн хүчин чадлаа бэхжүүллээ. Эдгээр зүтгүүрүүдийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бүрэн ашигласнаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төмөр замын тээвэрлэлтийн тоон үзүүлэлтэд томоохон өөрчлөлт гарах юм.

 “Progress rail” компанийн “SD70Ace/LW” загварын зүтгүүрүүд нь Монгол орны говь хээрийн байгаль, цаг уурын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдаж байгаа бүрэн автомажсан илчит тэрэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.