Санаачлагч: Замын I ангийн VI хэсгийн замчид

    Ургамлын хор цацах зориулалттай тэргэнцэр нь сэв шалгуурын ПОИСК-10Э загварын гар нь эвхэгддэг хуванцар модероны дугуй, зам төмөр хэлхээний тусгаарлагч бүхий тэргэнцрийн рам, хор цацах хоолойны далавч болон усны помп, найруулсан хорны нөөцийн 60 литрийн хоёр савнаас бүрдэнэ.

Уг тэргэнцэр 5,1м-ийн өргөнтэйгээр 650 метр замд /54л ус + 6л хор = 60л х 2/ 120 литр ургамлын хорыг 15 минутад цацах хүчин чадалтай. Ургамалын хор, ус ороогүйгээр  40 кг жинтэй бөгөөд 900 мянган төгрөгөөр бүтээжээ.

Тус ангийн арчилдаг 17 өртөө, зөрлөгийн 94056 метр урт замын 52 га талбайн хор ургамлыг гараар цэвэрлэхэд 1193 хүн.өдөр зарцуулдаг байсан бол энэхүү тэргэнцрийг ашигласнаар 29 хүн өдөр зарцуулах болсноор хөдөлмөр хөнгөвчилсөн бүтээл болсон юм. Судалгаанаас үзэхэд өдрийн бүтээлийн норм гараар 434 кв.метр байсан бол тэргэнцэр ашигласнаар 17778 кв. метр болж нэмэгджээ. Ургамлын хор цацах тэргэнцрийг 2022 оны тавдугаар сараас эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Одоогоор Замын 6,10,14 дүгээр хэсгүүдэд ашиглаж байна.