Бүтээлийн санаачлагч: Зорчигчийн вагон депогийн ерөнхий механикч Д.Зундуйдорж, моторт вагон хариуцсан инженер М.Дөлгөөн, РА-2-ын засварчин М.Уугандорж, Г.Анхбаяр, Б.Содбаяр

Уг төхөөрөмж нь бүх төрлийн радиаторын дотор талыг угаахаар бүтээгдсэн бөгөөд одоогоор Зорчигчийн вагон депод РА-2 төмөр замын автобусны радиаторыг угааж цэвэрлэх үүргийг гүйцэтгэж байна. Радиатор угаах бодис +800 С хүрсэн үед халаагч тенийг автоматаар салгах бөгөөд +700С хүрэх үед халаагч тень дахин залгагдана. Улмаар, шингэний температурыг тогтоогдсон хэмд барин, эргэлт хийгдэж ажилладаг.

 Энэхүү машин нь цахилгаан насос, халаагч тень, цахилгаан холболтоос бүрдэх бөгөөд сэлбэг материалын үнэ 455750 төгрөг. Харин зах зээл дээр ижил төрлийн машин 1731510 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Улиралд нэг удаа 1000мот/цаг тутамд радиаторын дотор талыг цэвэрлэдэг. Жилд гарах эдийн засгийн үр ашиг 24585600 төгрөг.