Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд зэрэг сумуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Энэ хавь газар зүйн хувьд говийн бүсийн цөлөрхөг, элсэрхэг хэсгүүдэд байрладаг тул салхины хурд 5м/секундээс дээш болох үед өнгөн хөрс нь байнга шилжин хөдөлж байдаг онцлогтой.
Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций 29.5 км уртад 14.682.6 м3 орчим элсэнд дарагдсан суваг шуудуу сэргээх, мөн 37 байршилд хоолойн оролт, гаралтад хуримтлагдсан 167 м3 орчим элс цэвэрлэх ажлыг энэ сараас эхлэн тавдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
Өнөөдрийн байдлаар зам байгууламжид давхардсан тоогоор нийт 129.5 километр замын элс цэвэрлэх ажлыг хийж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан байна.