Нүүр УБТЗ ХНН Сар бүр нэг аян
УБТЗ ХНН

Сар бүр нэг аян

G.Press 3 жилийн өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын I анги 2023 он гараад гуравдугаар сарын 10-ны байдлаар урсгал засварын төлөвлөгөөт ажлуудыг 100 хувь гүйцэтгээд байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 15-наас “Км, зуутын шон үзэгдэлт сайжруулж, суваг шуудуунд ургасан бут бургас авах” сарын аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд ангийн хэмжээнд нийт 33 км-т бут бургас авах ажлыг хийж гүйцэтгэжээ.  Мөн хоёрдугаар сарын 15-наас “Сумын металл хэсэг, зам төмрийн духны сөртөс авах” сарын аяны хүрээнд нийт 245 суман шилжүүлэгт шамралт авч, 7814 зам төмрийн духны сөртөс авах ажлыг хийсэн байна. Тахируудад элэгдэлтэй зам төмөр солих ажлыг 2,3,4 дүгээр сард хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 123 зам төмрийг сольж,төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 38 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ сард бүх өртөө зөрлөгийн шор эргүүлж, сэв гэмтэл шалгах ажлыг хийхээр  төлөвлөснөөс одоогоор 44 суман шилжүүлгийн шорыг эргүүлж, сэв гэмтэл шалгах ажил хийж, гүйцэтгэл 18 хувьтай явна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.