Нүүр УБТЗ ХНН Шалган байцаах комиссоос өгсөн зөвлөмж биелжээ
УБТЗ ХНН

Шалган байцаах комиссоос өгсөн зөвлөмж биелжээ

G.Press 3 сарын өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 2025 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлтэд нийгэмлэгийн Тэгш эрхт шалган байцаах комисс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийж, комиссын гишүүд болон “УБТЗ” ХНН-ийн удирдлага шалгалтын акт, зөвлөмжид өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

2025 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагын зүгээс хэрэгжүүлсэн хэмнэлтийн горим, үе шаттайгаар нэмэгдүүлж буй тарифын индексжүүлэлт, тарифын хөнгөлөлтүүдийг цуцлах зэрэг олон арга хэмжээний ачаар нийгэмлэг тээврийн түүхэн дээд амжилт тогтоож, 2024 оны шалгалтаар Шалган байцаах комиссоос өгсөн зөвлөмжийн биелэлт урьд өмнөх жилүүдээс өндөр хувьтай гарчээ.

Нийгэмлэгийн үйл ажиллагааг улам сайжруулах чиглэлээр комиссоос өгч буй санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллахаа "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн шалгалтын акт, зөвлөмжид гарын үсэг зурах үеэрээ хэллээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.