Нүүр Ахмад үе Салбар хороодын дарга нартаа хүндэтгэл үзүүллээ
Ахмад үе

Салбар хороодын дарга нартаа хүндэтгэл үзүүллээ

G.Press 1 сарын өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын  Ахмадын холбоо ТББ нь 8000 гаруй ахмадуудыг эгнээндээ нэгтгэсэн.

37 салбар хороо зөвлөлтэй. Эдгээр хороо, зөвлөлийн дарга нь орон тооны бус сонгуульт албан тушаалтан байдаг. Өнгөрсөн Баасан гарагт  Ахмадын өргөөнд ажлаа хүлээлгэн өгч байгаа хуучин хороодын дарга нар, шинээр алба хүлээн авахаар  сонгогдсон шинэ хороодын дарга нартаа халаагаа өгөх хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Энэ үйл ажиллагааг нээж  УБТЗ-ын  Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат холбоочин Ч.Цогтбаяр үг хэлэхдээ “Манай УБТЗ-ын Ахмадын холбооны салбарыг хамгийн олон жил ахалсан, Эрдэнэтийн Ахмадын салбар хорооны дарга Б.Базардарь, Зүүнхараа зангилааны Ахмадын салбар хорооны дарга  Ш.Алтанбүс, ТЗИС-ийн Ахмадын салбар хорооны дарга  Ц.Жавзмаа, Зорчигчийн вагон депогийн Ахмадын салбар хорооны дарга  Ш.Бандисүрэн нар нас өндөр болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, салбар хорооддоо сонгууль зохион байгуулж, Эрдэнэтийн Ахмадын салбар хорооны даргаар Л.Амарбаясгалан, Зорчигчийн вагон депогийн Ахмадын салбар хорооны даргаар Г.Сарантуяа,  ТЗИС-ийн Ахмадын салбар хорооны даргаар Д.Алтанцэцэг, Зүүнхараа зангилааны Ахмадын салбар хорооны даргаар Ц.Мягмарсүрэн нарыг тус тус сонгосон байна. Иймд өнөөдөр олон жил энэхүү сонгуульт ажлыг сэтгэл зүрхнээсээ хашиж ирсэн дарга нартаа талрхал илэрхийлэхийн ялдамд тэдний халааг авч буй шинэ дарга нартаа амжилт хүсэж, ажлыг хүлээлцүүлж байна” гээд УБТЗ-ын  Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлын тушаалыг танилцуулсны дараа хороодын дарга нар алд цэнхэр хадаг дээр байгууллагынхаа тамгыг хүлээлцэв.

Дараа нь УБТЗ-ын  Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлын тушаалаар Ахмадын салбар хорооны дарга асан Б.Базардарь, Ш.Алтанбүс, Ц.Жавзмаа, Ш.Бандисүрэн нарыг Ахмадын холбооны дээд шагнал "Хүндэт ахмад" тэмдэг,  300000 төгрөгөөр тус тус шагнасныг гардуулж баяр хүргэлээ.

Энэ үеэр Эрдэнэтийн Ахмадын салбар хорооны дарга асан Б.Базардарь хэлсэн үгэндээ “Би Ахмадын салбар хорооны даргаар 27 жил ажиллахдаа олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллажээ. Энэ өдөр тэр бүхнээ дурсахад сайхан байна. Бид хамтдаа ахмадуудынхаа төлөө олон ажлыг хийж байлаа. Одоо залуучууддаа захиж хэлэхэд хүн чанартай, хүний мөстэй байгаарай, ахмадуудыг бид аргадаж, эвийг нь олж ажилладаг байсан юм шүү. УБТЗ-ын  Ахмадын холбооныхондоо баярлалаа. Та нар хүнийг баярлуулж чаддаг юм байна аа” хэмээн талархал илэрхийллээ.  

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.