Нүүр Үнэ ханш Сайншанд өртөөнд 20 вагон дизель түлш байна
Үнэ ханш

Сайншанд өртөөнд 20 вагон дизель түлш байна

G.Press 4 сарын өмнө 179 үзэлт 0 сэтгэгдэл

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллийг 2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар танилцууллаа. Шатахуун импортлогч компаниуд 2026 оны нэгдүгээр сард нийт 287.860 тонн шатахуун худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, 136.470 тонн АИ-92 автобензин, 148.090 тонн дизель түлш, 3300 тонн АИ-95 автобензин худалдан авахаар тус тус захиалжээ. Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-07/ хүртэлх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор нийт 65029 тонн шатахуун импортолж хэрэглэж байна. Үүнийг задалбал,

  • АИ-92 автобензин – 27633 тонн

  • АИ-95 автобензин – 183 тонн

  • Дизель түлш – 37095 тонн

  • ТС-1 – 118 тонн онгоцны түлш тус тус импортолжээ.

Сайншанд өртөөнд 20 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 81 вагон АИ-92 автобензин, 260 вагон дизель түлш, 9 вагон шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгдэн ирж байна. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт импортын 95 орчим хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг БНХАУ бүрдүүлж байгаа юм.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргаж, олон нийтэд тус яамнаас танилцуулсан байдаг. Тухайлбал, АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах, АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх, Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулах зэрэгт талууд хамтран ажиллахаар болсон. Нөгөөтэйгүүр, бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.