Он гарснаас хойш Зүүн Сибирийн төмөр замын гурван мянга гаруй ажилчдаас бүрдсэн сайн дурынхан Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад улс болон Өвөрбайгалийн хязгаарт 300 гаруй үйл ажиллагаа явуулжээ. Сайн дурынхны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь эрүүл мэнд, нийгмийн байгууллагуудад туслах, нийгмийн эмзэг давхаргад буяны тусламж үзүүлэх, соёл, боловсрол, байгаль орчны төслүүдийг хэрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, төмөр замд иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон орон гэргүй амьтдад тусалдаг аж. Ийнхүү сайн дурынхан энэ он гарснаас хойш өрх толгойлсон хоёр мянга гаруй ахмад настанд хоол хүнс, эм тариа, хувцас зэргийг худалдан авч, эмнэлгийн байгууллагад хүргэж, янз бүрийн бичиг баримт бүрдүүлэх, өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх зэрэг тусалжээ. Төмөр замын ажилчид орлого багатай, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд шаардлагатай эд зүйлсийг цуглуулахаас гадна хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн мастер ангиуд, музей, төмөр замын аж ахуйн нэгжүүдээр аялах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулдаг байна. Корпорацын сайн дурын ажил нь Оросын төмөр замын чухал үйл ажиллагаа аж. Өнөөдөр Зүүн Сибирийн төмөр замын сайн дурын хөдөлгөөнд 2700 гаруй сайн дурын ажилтан хамрагдаж байна.