Туулай жилийн босгон дээр УБТЗ ХНН-ийн хамт олноос олон хүн төрийн болон нийгэмлэгийн шагналаар шагнууллаа.  Төмөр замын статистикийн салбарт 32 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, тус нийгэмлэгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан Статистик бүртгэлийн төвийн дарга, техникийн ухааны доктор Д.Тамирын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цол тэмдгээр шагналаа. Мөн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ахмад настан Д.Батхүү “Алтан гадас” одонгоор шагнуулсан Зураг төслийн төвийн ерөнхий нягтлан Ц.Тамжид, Авто тээврийн үйлчилгээний төвийн жолооч С.Баярсайхан, Олон улсын тээвэр зуучлалын төвийн аж ахуйн нярав Х.Балжмаа “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар шагнуулсан Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Төлөвлөлт, эдийн засгийн албаны инженер-эдийн засагч П.Мөнхзул, Тээвэр зохион байгуулалтын албаны ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Мөнхтулга, Маркетингийн албаны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Мөрөн, “Ган зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишиг, М.Наранболд УБТЗ-ын “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн Олон улсын Тээвэр зуучлалын төвийн орлогч дарга П.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны Улсын байцаагч Л.Оюунчимэг, Төв эмнэлгийн поликлиникийн бага эмч А.Наранцэцэг, Техникийн бодлого, стандарчиллын албаны инженер Г.Сэрээнэндорж болон бусад шагнал авсан хүмүүст баяр хүргэе.