Нүүр Уул уурхай Рио Тинто: Кеннекоттын зэсийн уурхайд нэг тэрбум долларын хөрөнгө оруулна
Уул уурхай

Рио Тинто: Кеннекоттын зэсийн уурхайд нэг тэрбум долларын хөрөнгө оруулна

G.Press 2 жилийн өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

Рио Тинто групп Хойд Америк дахь нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилтоор Юта мужийн Кеннекотт дахь зэсийн уурхайдаа 920 орчим сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн улмаас ирэх жилүүдэд зэсийн эрэлт өсөх хандлагатай байна.

Группын мэдээлснээр, Хойд Рим Скарн гэгддэг газар далд уурхай болон дэд бүтцийг хөгжүүлэхэд 498 сая ам.долларын хөрөнгө оруулснаар ирэх 10 жилд зэсийн олборлолтоо 250 мянган тонноор нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж үзжээ. Нэмэлт үйлдвэрлэл 2024 онд эхлэх аж. Шинэ нийлүүлэлтээс гадна зэс хайлуулах үйлдвэрийг сэргээхэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулна. Кеннекотт дахь зэс хайлуулах үйлдвэр нь АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа хоёрхон зэс хайлуулах үйлдвэрийн нэг аж.

2021 онд Лондон хотноо болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр Рио Тинто Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд танилцуулснаар, Кеннекотт уурхайн хувьд 120 жилийн түүхтэй. Кеннекоттын газрын гүн дэх нөөцийг бүрэн тооцож хараахан дуусаагүй байгаа ч 2-3 хувийн зэсийн агуулга байна гэсэн тооцоо байна. Газрын гүнд орших хүдрийн биетэд хүрч, дата мэдээллээ улам сайжруулах зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдэж ажлаа эхлүүлснээ мэдэгдсэн. Тэрээр, Оюутолгой, Резолюшн, Кеннекотын гүний уурхай нь зэсийн өсөлтийг ирээдүй хангах гол төслүүд болохыг онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.