“Rio Tinto”-ийн хувьцааны ханш сүүлийн найман өдөр дараалан буураад байгааг “Bloomberg Automation Intelligence” мэдээллээ. Тухайлбал: дээрх хугацаанд нийт 9.7 орчим хувиар буурсан нь 2019 оны наймдугаар сараас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн уналтад тооцогдож байна.
Үүний зэрэгцээ “RSI” буюу хувьцааны ханш хэт буурсан эсвэл өссөнийг илтгэдэг индикатор 25 нэгж байгаа нь “Rio Tinto”-ийн хувьцааны ханш хэт буурсан буюу “Oversold” байх боломжтойг харуулж байгаа юм.
Сүүлийн арилжаа хаагдахад “Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 2.2 хувиар буурч, 103.69 австрали доллар болсон байна.