“Тавантолгой төмөр зам” ХХК болон Бодь интернэшнл, Барло Ворлд Монголиа компанийн төлөөллүүд АНУ-ын зүтгүүр үйлдвэрлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн төлөөлөгчдийг /2025.01.22-нд/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2024 онд Тавантолгой төмөр зам ХХК-ийн захиалгаар Прогресс Рейл компанийн нийлүүлсэн гол замын SD70ACe/LW-4101 серийн зүтгүүрийг хэрхэн үр ашигтай ажиллуулах, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хэрхэн засаж сайжруулах, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, мэргэжилтэн инженерүүдийг дадлагажуулах, дахин сургах талаар ярилцлаа.
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Ерөнхий инженер Ч.Гартаам тэргүүтэй албаны төлөөлөгчид тус уулзалтад оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа дэлгэрэнгүй ярилцлаа.