УБТЗ-ын алба, хэлтэс, төвүүдийн ерөнхий инженерүүд улирал бүр зөвлөгөөн зохион байгуулдаг уламжлалтай. Замын ерөнхий инженер Сергей Старцевын энэхүү санаачилга нь аж ахуйн нэгжийн боловсон хүчин, шинэ технологийн нийлүүлэгчтэй харилцах харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
ТЗДС-д зохион байгуулсан энэ удаагийн зөвлөгөөний үеэр Замын ерөнхий инженер Сергей Старцев хэлэхдээ, “Төмөр замын дээд сургуулийн шинжлэх ухаан, техникийн баазыг хөгжүүлэхэд оюутнуудыг татан оролцуулах нь бидний тэргүүлэх зорилтуудын нэг. Энэ нь, тэдэнд суралцах хугацаандаа ажилдаа илүү гүнзгий орох боломжийг олгоно. Мөн сургуулиа дүүргээд ажлын байрандаа хурдан дасан зохицоход тустай” хэмээн тэмдэглэв.
Энэхүү газар дээр нь зохион байгуулж буй арга хэмжээ нь тулгамдсан асуудлын талаар ярилцахаас гадна оюутнуудын практик дадлага хийх явцад ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай эсэхийг шалгахад чиглэлээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр “УБТЗ” ХНН-ийн ерөнхий инженерүүд тус сургуулийн Эрчим хүч, ус хангамжийн төв, Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын алба, СИРДП-Е-ийн лаборатори, туршилтын талбайтай танилцжээ.
“Ерөнхийдөө лабораториудын нөхцөл байдал хангалттай байна. Гэсэн ч оюутнуудад зориулсан тоног төхөөрөмжийг байнга шинэчилж байх шаардлагатай. Иймд, ерөнхий инженерүүдийн нэмэлт үүрэг бол энэ нөхцөл байдалд хяналт тавьж, туршилтын талбай, лабораториудыг шинэчлэх, аль болох хуучирсан загваруудыг илүү орчин үеийн загвараар солих явдал юм. Ялангуяа, замын согог илрүүлэгчийг нэмж суурилуулах хэрэгтэй" гэж Сергей Старцев хэллээ.
Зөвлөгөөний төгсгөлд, Политехник коллежийн салбарыг Сайншандад нээх санал тавьсан тус сургуулийн оюутнууд, мэргэжилтнүүдийг Замын ерөнхий инженер хүлээн авч уулзав. Сергей Старцев болон ерөнхий инженерүүдийн баг энэ санаачлагыг дэмжээд Сайншандад тус коллежийн салбарыг нээснээр тухайн орон нутагт төмөр замын мэргэжлийг сонгон суралцагчдын тоо нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Хамгийн чухал нь, салбар сургуулийн байршлийг тодорхойлох явдал бөгөөд энэ асуудлыг холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс ажиллаж шийдвэрлэхээр шийдвэрлэсэн байна.