Төмөр замын Политехникийн коллеж 2026–2027 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын түвшний ес, техникийн түвшний долоо, богино хугацааны чадамжийн 12 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулах аж. Гэхдээ элсэлтийн тоон үзүүлэлтээс хамаарч техникийн түвшний зарим сургалтдаа нэмэлт элсэлт зарлажээ. Тухайлбал, вагон, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, төмөр замын машин механизм, зам, цахилгааны техникчийн ангидаа есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нэмэлт элсэлт авч байгаа аж.
Тус коллеж нь сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, суралцагчдыг салбарын бодит ажлын орчинд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвартай болгон бэлтгэдэг онцлогтой аж. Мөн техникийн боловсролын хөтөлбөрөөр суралцагч нь холбогдох журмын шаардлагыг хангасан тохиолдолд төгсөх үедээ төрөөс зургаан сая төгрөгийн тэтгэлэг авах боломжтойгоороо давуу тал болдог байна.
