УБТЗ-аас хүүхэд асрах чөлөө авсан ээжүүд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр "ээжийн цалин" авч байгаа билээ. “Цалинтай ээж” хөтөлбөрийн талаар УБТЗ-ын Хүний нөөцийн албаны мэргэжилтэн П.Нарантуяагаас тодрууллаа.
-“Цалинтай ээж” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ?
-УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр А/94 тоот тушаал гарган УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөө авсан эхийн өрхийн амжиргааг дээшлүүлэх, эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхэд “Цалинтай ээж” тэтгэмжийг олгох тухай журмыг баталсан.
Тус журам 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд үргэлжлээд явж байна. Энэхүү журмаар 0-2 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүд сар бүр 220.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. “Цалинтай ээж” тэтгэмж нь төмөр замчдын ирээдүй болсон үр хүүхэд, төмөр замчин эхчүүдийн төлөө хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт болсон.
-Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш төмөр замын хэмжээнд хичнээн ээж хамрагдав?
- “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын байдлаар 59 салбар нэгжийн давхардсан тоогоор 850 эхэд 836 877 746 төгрөгийн тэтгэмжийг олгоод байна.
- Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдахын тулд ямар материал бүрдүүлэх вэ?
- Хөтөлбөрт хамрагдахын тулд хамгийн эхэнд байгууллагадаа хандан өргөдөл гаргана. Ингээд оршин суугаа өрх, сум дүүргийн эмнэлгээс хүүхдээ эрүүл бойжиж буй гэсэн эмчийн тодорхойлолт авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1 зүйлийн дагуу “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал
Тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн дээрх бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээн авсан өдрөө л тушаал гаргуулан “Цалинтай ээж” хөтөлбөрт хамруулах ёстой. Төрсөн ээж төрөхөөс өмнөх болон төрсний дараах хоёр сарын хүүхэд асрах чөлөөний тэтгэмжээ хуулийн дагуу авсны дараа залгуулаад л “Цалинтай ээж”-ийн тэтгэмжээ авах юм.