Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын нефть, байгалийн хийн экспорт энэ онд 6.7 хувиар буурсан  гэж ТАСС агентлаг  ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны нийтэлсэн тоо баримтыг үндэслэн мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, 2024- 2026 онуудад ОХУ-ын нефть, байгалийн хийн экспорт жил бүр 2.9 хувиар нэмэгдэх болно. Мөн үүнээс бусад эд барааны экспорт ч жил бүр 4.1 хувиар нэмэгдэх болно. Энэ онд ОХУ-ын нефть, байгалийн хийн үйлдвэрлэл бүгд буурна хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгинов өнгөрсөн  сард мэдэгдэж байсан юм. Тэрээр, Оросын тал зах зээлийг тогтвортой байлгахын тулд энэ онд нефть, байгалийн хийн үйлдвэрлэлийг бууруулах болно. Оросын тал барууныхны нефть, байгалийн хийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тавьсан нөлөөг даван гарч  нефтийн бүтээгдэхүүнийг Ази, Африк, Латин Америк болон Ойрх Дорнодын улс орнуудад экспортолж эхэлсэн байна. Энэ онд Оросын байгалийн хийн үйлдвэрлэл буурах магадлалтай байгаа нь Европ тив Оросоос байгалийн хий нийлүүлэхээ хасагдуулж байгаатай холбоотой юм гэжээ.