Нүүр Эрүүл мэнд ОХУ-ын эмнэлгийн галт тэрэг шугам замд ажиллаж байна
Эрүүл мэнд

ОХУ-ын эмнэлгийн галт тэрэг шугам замд ажиллаж байна

G.Press 2 долоо хоногийн өмнө 85 үзэлт 0 сэтгэгдэл

ОХУ-ын “Гэгээн Пантелейнмон” оношилгооны төвийн 14 вагон өчигдөр Төмөр замын төв буудал дээр ирлээ. Тэднийг УБТЗ-ын удирдлагууд болон Төв эмнэлгийн эмч ажилчид угтаж хүлээн авлаа. Оношлогооны галт тэрэгний баг хамт олон Төв эмнэлгийн эмч, сувилагч нарын хамт өнөөдрөөс /2026.05.19/ эхлэн 19-нөөс Замын-Үүд зангилаанд эрүүл мэндийн үзлэгээ эхлүүлж байна. Тус хөдөлгөөнт оношилгооны эмнэлэг өдөрт орон нутгийн 50 иргэн, төмөр замын 100 ажилтан, нийт 150 хүнд үйлчлэх аж. Монгол Улсын ЭМЯ болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй орчин үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглосон эмнэлгийн галт тэрэгт суурилсан эрүүл мэндийн оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг хийх уг төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг өмнө нь үзэглэсэн. Энэ санамж бичгийн хүрээнд уг галт тэрэг ийнхүү шугам замд ажиллаж буй юм.

Эмнэлгийн галт тэргэнд дотрын болон дүрс оношилгооны эмч тус бүр хоёр, мөн мэдрэлийн, бөөрний мэс заслын, эх барих эмэгтэйчүүдийн, хүүхдийн, чих хамар хоолойн, эмгэг судлалын, нүдний, шүдний, өрхийн эмч нар ажиллах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.