Нүүр Уул уурхай ОХУ оны эхний улиралд газрын тосны экспортоо өдрийн 500.000 баррелиар бууруулна
Уул уурхай

ОХУ оны эхний улиралд газрын тосны экспортоо өдрийн 500.000 баррелиар бууруулна

G.Press 2 жилийн өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

Энэ оноос эхлэн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны нийлүүлэлтээ бууруулна

2023 оны эцэст далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспорт 11 дүгээр сарын эхэн үеэс хойших дээд түвшинд хүрлээ. Харин долоо хоногийн дүнгээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна.

2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд ОХУ-ын далайн боомтоос өдөрт 3.46 сая баррель газрын тос тээвэрлэжээ.

Энэ нь 12 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацааныхтай харьцуулбал өдөрт 230 мянган баррелиар илүү үзүүлэлт юм.

Харин OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны нийлүүлэлтээ үргэлжлүүлэн бууруулах болсны дараа ОХУ ч 2024 оны I улиралд газрын тосны экспортоо V, VI сарын дунджаас доогуур буюу өдөрт 500 мянган баррелиар бууруулна гэж мэдэгдээд байна.

Энэ оноос эхлэн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны нийлүүлэлтээ бууруулах шийдвэр гаргаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын эхний долоо хоногт Саудын Араб, ОХУ зэрэг Өргөтгөсөн бүлгийн тэргүүлэгчдийн сайд нарын хамтарсан хяналтын хороо хуралдах товтой байна.

Тус бүлэг 11 дүгээр сард хийсэн уулзалтаараа газрын тосны нийлүүлэлтийг энэ оны эхний улиралд  өдөрт 900 мянган баррелиар бууруулахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр өнгөрсөн улиралд газрын тосны нийлүүлэлт 20 гаруй хувиар буурч, шатахууны эрэлт нэмэгджээ. Хэдий тийм боловч энэ онд газрын тосны хэрэглээ эрс буурах төлөвтэй байгаа нь нийлүүлэлтийн илүүдлээс сэргийлэх дохио болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.