Энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын импортын 28 хувийг ОХУ-ын бараа, бүтээгдэхүүн эзэлж байгаа нь ОХУ-ыг Монгол Улсын хоёр дахь том импортлогч орон болгож байна. “Монгол Улс энэ оны эхний хоёр сард 1595.9 сая ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2023 оны мөн үеийнхээс 33.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт 119 орноос бараа бүтээгдэхүүн импортолсны 34.3 хувийг Хятад, 28.4 хувийг Орос, 12.4 хувийг Япон эзэлж байна. ОХУ, Монгол Улс хоорондын худалдааны бараг 95 хувийг Оросын бараа бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. Тэдгээрийн ихэнх нь бензин, дизель түлш, аммиакийн бордоо юм.