Нүүр Үнэ ханш ОХУ дизель түлшний экспортод хориг тавьсны дараа нийлүүлэлт нь 57 хувиар буурав
Үнэ ханш

ОХУ дизель түлшний экспортод хориг тавьсны дараа нийлүүлэлт нь 57 хувиар буурав

G.Press 2 жилийн өмнө 110 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

ОХУ-ын дизель түлшний нийлүүлэлт IX/21-нээс сарын эцэс хүртэлх хугацаанд 207 мянган баррель болтлоо буурчээ.

ОХУ-ын Засгийн газар дотоодын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр дизель түлшний экспортод хориг тавьсны дараа олон улсын нийлүүлэлт нь 57 хувиар буурсныг “Vortexa” компани мэдээллээ.

Есдүгээр сарын нэгнээс 20-ны өдөр хүртэлх хугацаанд өдөрт  479 мянга орчим баррель дизель түлш нийлүүлсэн бол есдүгээр сарын 21-нээс сарын эцэс хүртэл нийлүүлэлт нь 207 мянган баррель болтлоо буурчээ.

 

 

Дизель түлшний нийлүүлэлт эрс буурснаас үл хамааран ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний нийт экспорт өнгөрсөн сарын дүнгээр долоо орчим хувиар өсөж, өдөрт 2.43 сая баррель хүрсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.