ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Төмөр замын конгресс дээр “Орос улс өндөр хурдны төмөр замын бүтэн сүлжээг бий болгохоор төлөвлөсөн нь томоохон хотуудын хоорондох аяллын хугацааг мэдэгдэхүйц багасгах болно. Энэ төслийг эхлүүлснээр, эхний алхам нь манай улсын хамгийн том хүн ам төвлөрсөн Москва, Санкт – Петербург хот хоорондох аяллын хугацаа эрс багасах болно" хэмээн онцоллоо. Мөн Воронеж, Доод Новгород, Казань, Екатеринбург, Донын Ростов, Беларусийн нийслэл Минск рүү ч маршрут гарах юм байна. Тэрээр Хар тэнгисийн эргийн амралтын газруудын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд уг төслийг дэмжих ёстойгоо онцолжээ.