УБТЗ ХНН-ийн I орлогч дарга О.А.Казаков болон ОХУ-ын Боловсролын яамны харьяа “Олон улсын хамтын ажиллагааны төв”-ийн захирал С.В.Мальшев нар нэгэн гэрээнд хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь ТЗИС, Политехник коллежийн орос хэлний үндсэн болон нэмэлт сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад хамтран ажиллах тухай гэрээ юм. Дээрх гэрээний дагуу ирэх хичээлийн жилээс ОХУ-ын “Олон улсын хамтын ажиллагааны төв”-ийн багш нар ТЗИС болон Политехник коллежийн оюутнуудад орос хэлний хичээл зааж эхлэх юм. Гэрээнд гарын үсэг зурахад УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн замын орлогч дарга М.Цогт болон холбогдох албаны удирдлагууд байлцлаа.
