Нүүр Уул уурхай Өвөрмонголоос шинэ төрлийн ховор эрдэс илрүүлжээ
Уул уурхай

Өвөрмонголоос шинэ төрлийн ховор эрдэс илрүүлжээ

G.Press 1 жилийн өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

 

БНХАУ-ын Өвөр Монголын Баян-Овоо ордоос хоёр төрлийн шинэ эрдэс илрүүлснийг өнгөрсөн сарын 29-ний өдөр Хятадын шинжлэх ухааны академиас мэдэгджээ.

Уг хоёр эрдсийг овоо ниобийн хүдэр, жай скандийн амфибол гэж нэрлэхээр болсныг Олон улсын эрдэс судлалын холбоо баталсан байна.

Улмаар тус газрын ховор элементийн ордод 1959 оноос хойш 20 төрлийн эрдсийг бүртгэн авчээ. 

Дээрх эрдсүүдийг Хятадын Шинжлэх ухааны академийн Геологи, геофизикийн хүрээлэн, Бугатын болд төмрийн компани, Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн, Жүн Нань их сургууль зэрэг байгууллагын судлаачид нээжээ. 

Өмнө нь Баян-Овоод өнгөрсөн оны аравдугаар сард нэг төрлийн ниобийн хүдэр илрүүлж байсан юм. 

Эх сурвалж: CRI

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.