2025 онд УБТЗ-д үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа байгууллага бүр тодруулан Зүүн Өмнөд Азийн улсаар аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулсан билээ. УБТЗ-ын Техникийн бодлого стандартчиллын албаны инженер И. Мөнхбаяр тус аяллынхаа тэмдэглэлийг уншигчдад сонирхууллаа.
Зүүн өмнөд Азийн соёлын өв уламжлалаа түүхийн донсолгоонд хэвээр хадгалан үлдсэн, коммунист дэглэмээр дамжаагүй Тайланд (орчуулбал эрх чөлөөт иргэд) улсыг идэр дөрвөн есийн жавар хайрсан цагаар зорилоо. Аялах улс орныхоо байдлыг урьдчилан сонирхвол хүн амын тоо нь 78 орчим сая, манай гурван аймгийн нутагтай дүйцэх газар нутагт шигүү оршин амьдардаг аж. Эдийн засаг нь сүүлийн үед зогсонги байгаа боловч дотоодын бүтээгдэхүүний хэмжээгээрээ тогтмол дэлхийн эхний XX байраас буудаггүй гэнэ. Гадаадын брэндийн автомашиныг жилд хоёр сая орчим тоотой угсардаг ч тай үндэстэн хувийн амар амгаланг эрхэмлэдэг учраас ажлын шаардлага өндөр тавивал жаахан зөрүүд тул зөвхөн бүс нутагтаа борлуулах чанарын түвшинтэй юм байна. Бидний нөхөд хилийн дээсийг саадгүй гармагц өвөрмонгол хөтөч залуу угтан мэндчилж тусгай автобусаар Эрээнээс Жининь рүү давхилаа. Хөтөч залуу монголчуудыг сайн мэддэг бололтой давс, хужир нь таарсан аяллын анхны мэдээллийг өгч, анхаарах зүйлийг сануулж, сонирхсон асуултад хариулж, аян замыг зугаатай туулав. Жининь хот БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны хамгийн өмнө захын томоохон суурин газар юм. Эртний халуун рашаан, саун, халуун элс бүхий амралтын цогцолбортой тул хүйтний улиралд монгол, хятад иргэд ихээр үйлчлүүлдэг аж. Гэвч халуун рашаанд ороод сэрүүн газар унтсаны балгаар өглөө сэрэхэд нуруу татаж, хүндрэл үүссэн боловч хөтөч залуу нурууны наалт өгч, ачаагаа нөхдийн тусламжтайгаар зөөж, нэгэн сургамж авлаа. Жининиэс Датунь хүртэл хоёр цаг орчим автобусаар давхиж, онгоцоор дөрвөн цаг нисэж Бангкокт хүрнэ. Датунь хот гурав орчим сая хүнтэй, газрын баялгийн олборлолт боловсруулалтаараа БНХАУ-д дээгүүрт ордог гэнэ. Шинэ хороолол ихтэй, барилгуудаа нар хаахгүйгээр цэгцтэй барьжээ. Датуний их дэлгүүр, худалдааны газрын бараа нь чанартай, олон төрөл боловч өртөг өндөр аж.
Тайландын онгоцны үйлчилгээ манай МИАТ-ийнх шиг хоол өгөхгүй ундаа, бэлэн хоол зардаг юм байна. БНХАУ болон Тайланд улс руу агаарын боомтоор нэвтрэхэд цахим мэдүүлгийг гар утсаараа бөглөн QR код уншуулж, шалганы нөхдөд урьдчилан онлайнаар ирүүлэн хянадаг журамтай болжээ. Миний ойлгосноор цахим мэдээллээр нь тухайн аялагчийн өмнө орж гарсан болон зөрчлийн мэдээллийг алтан баримал хийж залжээ. Хааны ордонд мөр халхалсан, өвдөг хүртэл урттай хувцастай ордог юм байна. Ордны орчмыг маш цэвэрхэн гялгар пааландсан материалаар хучсан нь ус чийгтэй, хурц нартай орчинд бат бөх мэт. Тайландчууд Зүүн өмнөд Азийн буддын шашны тантрын урсгалыг дагадаг ажээ. Аяллын хөтөлбөрт сургуультай зааны үзүүлбэр, могойн аж ахуй ба хоногт 100 батын үнэлгээтэй байх жишээтэй. Тайланд боксыг 150-200 мянган төгрөгөөр үзнэ. Голдуу олон улсын тамирчид өрсөлдөнө. Тайланд хүний амьдралын философи нь тайван нухацтай, биеийн олон төрлийн таашаалыг эрхэмлэх, инээмсэглэлээр харилцааг зөөллөх гэнэ. Маш олон маяг янзын инээмсэглэлтэй, сүсэг бишрэлтэй, аливаа цээрт их итгэдэг улс ажээ. Өндөр хиймэл оюуны тусламжтайгаар хянадаг бололтой. Тайланд улсын агаарын хилийн боомтын үйлчилгээнд зорчигчийн дараалал ихтэй. Буцах тийзээ аваагүй, оршин суух хаяггүй бол асуудал үүсэж, маргавал шууд буцаадаг гэнэ. Тус улс жилд 20-40 сая жуулчид хүлээж авдаг бөгөөд дээд зэргийн тансаг орчинтой арлуудаас эхлээд нийтийн үйлчилгээний буудлуудтай аяллын хөтөлбөрүүдтэй юм. Тайландад очмогц манай хөтөч хятад хэлтэй тайланд хүүхэн хамтран аяллын удирдамжийг танилцуулав. Тайланд хөтөч өөрийн улсын аяллын зохион байгуулалтыг хариуцдаг аж. Нисэх онгоцны буудлуудын валют солих цэгүүд харьцангуй бага ханшаар мөнгө солино. Нийслэлд нь үзэх гол зүйл маш эртний сүрлэг хийцтэй суварга, өнгөлөг ганган сүмүүд байлаа. Будда бурхны дэргэд тэр нутгийн хутагт хувилгаадын дүрийг эмчилгээний бодисууд, матартай харьцах сургагчийн үзүүлбэр, барыг ойроос харах боломж, сармагчинтай зураг авхуулах зэрэг багтжээ. Тайланд улсад очсон хүн хотын газрын зургийг нь судлаад орон нутгийн “тук так” гэх гурван дугуйтай машинаар үйлчилгээний газруудад зорчвол хурдан, хямд юм. Гар утасны сүлжээ хот, хөдөөгүй саадгүй ажиллана. Ардын эмчилгээний өвчин намдаах, судас цэвэрлэх, вирус устгах, яс ургалтыг удаашруулах тоснууд нь дэлхийд алдартай, хямд, арвин сав баглаатай зарагддаг боловч баталгаатай газраас авах ёстой гэнэ. 7/11 сүлжээ дэлгүүрт нь үнэ өндөр биш, бүх төрлийн хүнс, эм зардаг аж. Тайланд улсад аялал жуулчлалын аливаа газарт гарын мөнгө 100 бат (13 мянган төгрөг орчим) хүртэл өгдөг бичигдээгүй хуультай гэнэ. Далайн эргийн ус бүлээхэн бөгөөд нарлаж хэвтэх ор, сандал настнууд нь тэтгэвэр бараг авдаггүй, хүүхдүүд нь асардаг юм байна. Тай хүн бусдыг сайн муу гэж дүгнэхэд цээртэй ханддаг гэнэ. Мьянмар, Êамбож улсаас ирсэн ажилгүй цагаач иргэд хулгай хийх, шөнийн цагаар мотоциклтой явж эмэгтэйчүүдийн цүнхийг булаадаг гэж сонсов. Эд барааны үнэ нь гадны жуулчдын амрах бүсэд харьцангуй өндөр, тусгай үйлчилгээний баар цэнгээний газрын төлбөр маш өндөр аж. Мотоцикл түрээслэхдээ гадна талын зураас, хонхорхойн зургийг авч харуулахгүй бол гэмтээсэн гэж төлбөр нэхэх магадлалтай гэнэ шүү. Тайланд улсын жуулчдад зориулсан зарим хөтөлбөрийг хөтөч маань зайлшгүй үзэх хэрэгтэй гэж ятгаж, 60 ам.доллар төлсөн ч эцэст нь дэмий мөнгө үрсэн санагдсан. Цэнгээний газруудад нь байгалийн гаралтай каннабис гэх мансууруулах өвсийг нээлттэй зардаг юм байна. Саяхан монгол залуус мансууруулах бодисыг цахилгаан бараанд нууж Монгол Улсад нэвтрүүлэх гэж байгаад Тайландын боомтод илэрч баривчлагдсан. Тайландын “буруу сэргэлэн” нөхдүүд гадаадын иргэдэд хууль бусаар ажил хийх санал тавин хөрш Мьянмар рүү явуулж, олон сараар сураггүй алга болдог мэдээ байна. Тайланд улс эзэн хаан, шашны ёс уламжлалыг нь бүдүүлгээр зөрчвөл хууль эрхзүйн ноцтой асуудалтай орооцолддог гэнэ. Өвөл цаг агаар нь туйлын тааламжтай, хоол нь хямд тул Европын хөгшид, ОХУ-ын иргэд асар олноор ирж амардаг юм байна. Тайландын хоол маш олон төрөл зүйлтэй ч далайн амьтдын мах, дагалдах амтлагч, олон төрлийн шинэ ногооны шөл, тахианы мах, амталсан будаа гэж ангилж болохоор. Шинэ ногоо, навч нь амтлагч бөгөөд бактери устгагчийн үүрэгтэй. Тайланд бол олон төрлийн жимсний эх орон тул хэлбэр өнгө нь нүд эрээлжлэм, амт нь шинэ аж. Далайн хоолонд дасаагүй хүмүүс гэдэс ходоод эвгүйтсэн үед хэрэглэх эм авч явахад илүүдэхгүй болов уу. Ардын дуу хөгжим нь намуун хэмнэлтэй, сүрлэг бөгөөд бүжиг нь маш уян налархай. Бүжигчний хувцасыг алтлаг материалаар хийсэн, жүжигчид нь тайзнаас үзэгчидтэй нүд, хөдөлгөөнөөрөө харьцдаг, их сэргэлэн жавхаалаг хүмүүс мэт сэтгэдэл төрлөө. Надад тай нутгийн шувуу яруухан дуутай, загас жараахай нь өнгөлөг санагдав. Байгалийн бүтээлийг хүнс, хэрэглээ гэж бодох нь учир дутагдалтай гэж би боддог юм. Тайланд улсад бэлэг дурсгалын зүйл нь модоор сийлсэн зааны дүрс, матрын арьсан цүнх, эмчилгээний тос, торго, алтан эдлэл, сувд, цагаан будааны дарс, чихэр байх юм. Тайландаас Өвөрмонгол хүртэлх газрыг алхам тутам хагалан тариалангийн талбар болгож, салхин сэнс тавьжээ. Өвөрмонголын Сайхан талд ирэн өвстэй атар газрыг хараад сэтгэл сэргэв. Биднийг ирэхэд Замын Үүдийн “Жинчин” буудлын хамт олон монгол хоолоор шуурхай үйлчилж, ачаагаа түр хадгалах байраар тусалсанд талархал илэрхийлье. Тайланд улсаар аялсан хүн бүр олон сайхан дурсамжтай ирдэг нь үнэн аж
ИНЖЕНЕР И.МӨНХБАЯР
