ӨМӨЗО нэг сая 180 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, газарзүйн алслагдсан байршилтай учраас ложистикийн зардал өндөр тусдаг гэх шалтаанаар цахим худалдан авалт хийх нөхцөлд “хүргэлтийн мөнгө” авдаг бүс нутагт багтаж байжээ. Энэ асуудлыг шийдэх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ авсны эцэст дээрх нөхцөл байдалд өөрчлөлт гарч эхэлсэн байна.
Өнөөгийн байдлаар, цахим худалдааны дөрвөн том платформ болох TikTok, Таобао,Пинь Дүө Дүө, Куайшөү зэрэг нь Өвөр Монголын цахим худалдааны хүргэлтээс мөнгө авахгүй болжээ.
2022 онд, ӨМӨЗО-ны буухиа хүргэлтийн хэмжээ 240 сая ширхэгт хүрч, тухайн жил үндэсний хэмжээнд буухиа хүргэлтийн хэмжээ 110 тэрбум 580 сая ширхэгт хүрсэн бол Өвөр Монгол зөвхөн 0.2 хувийг эзэлж байжээ. Цахимаар худалдан авалт хийхэд гуйвуулгын мөнгийг худалдан авагч өөрөө гаргах нь дээрх идэвхгүй байдлыг үүсгэсэн нөхцөл болжээ. Өнөөгийн байдлаар Өвөр Монголд аймаг хотын зэрлэгийн 24 логистикийн парк, хошуу саяны зэрэглэлийн 35, ангилал хуваан хүргэх цэг 427 байгаа юм. Үүний зэрэгцээ үндэсний хэмжээнд 38 гол хотуудтай шууд тээвэрлэлтийн маршрут гаргаж, 59 логистикийн паркт цахим худалдааны агуулах байгуулснаар логистикийн зардлыг үр дүнтэй бууруулжээ.
