Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан наймдугаар сарын 25-нд боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах, албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, биелэлтийг эрчимжүүлэх үүргийг харьяа газрын бүх дарга нарт өглөө.
ОБЕГ-аас өгч буй мэдээллээр 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс салбар тус бүр өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж, болзошүй эрсдлээс сэргийлж ажиллахыг санууллаа.
Ялангуяа, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн ачаа тээврийн галт тэрэгний хүрэлцээ хангамжид анхаарч Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрс тээвэрлэлтийн асуудалд анхаарал хандуулах, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой хамтарч ажиллахыг анхааруулав.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудад энэ долоо хоногт бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, ойрын хугацаанд эргэж танилцуулахыг даалгалаа.
”Монголын төмөр зам” ТӨХК -ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунд ирэх есдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг, ЗТЯ-ны Төмөр замын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар өөрсдийн үүрэгт ажилдаа анхаарах тул нүүрс тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь тээвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, ажлаа шахаж хариуцлагатай ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
