Арваннэгдүгээр сарын 11-нд Өвлийн өвгөн галт тэргээр урт, сэтгэл хөдөлгөм аянд гарчээ. Өвлийн өвгөн Оросын 80 гаруй хотод зочлох бөгөөд уг аялал нийт 64 хоног үргэлжлэх аж. Өвлийн өвгөний шидэт галт тэргэнд үлгэрийн тоглоомын тосгон, хүүхэлдэйн театр, бэлэг дурсгалын дэлгүүр, тэр байтугай хувийн хүлээн авалтын өрөөтэй. Арванхоёрдугаар сарын 5-нд галт тэрэг Зүүн Сибирийн төмөр замын Тайшет өртөөнд ирж, Вихоревка, Коршуниха-Ангарская, Северобайкальск, Таксимо, Новая Чара, Улаан-Үд, Мысовая, Эрхүү, Зима зэрэг өртөөдөд зогсох юм байна. Уг галт тэрэгний тасалбарт Өвлийн өвгөнтэй уулзахаас гадна хөгжөөнт хөтөлбөр, цайны үдэшлэг зэрэг багтжээ. Уг хөтөлбөр зарлагдсан даруйд тасалбарууд маш эрэлттэй борлуулагдаж байгаа аж.