Нүүр Гэгээн анир ӨВЛИЙН ГАЛТ ТЭРЭГ
Гэгээн анир

ӨВЛИЙН ГАЛТ ТЭРЭГ

G.Press 1 жилийн өмнө 210 үзэлт 0 сэтгэгдэл

 

Гархин цувимал замаар

Галт тэрэг

Галуун цуваагаар

Нааш зүглэх нь

Нарны нүүдэл

Цай зөөгтөхийн зуургүй

Цантай төмөр чахруулан

Цааш одох нь

Цагийн зүү

Чилийсэн урт өвлийг

Чингэлэг адил чирээд

Хүн бүхний чихэнд

Хүлээлгэж өгсөн шигээ

Хангинах дохио нь

Хаврыг бас зарлана

...Газрын татах хүч

Ган судасны цохилготой

Өрнөх дуу нь жавар хөлөргөсөн

Өвлийн галт тэрэг

 

 

Махбалын Жаргалсайхан

/МЗЭ-ийн гишүүн яруу найрагч/

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.