Нүүр Гадаадын төмөр зам Өвлийн босгон дээр
Гадаадын төмөр зам

Өвлийн босгон дээр

G.Press 6 сарын өмнө 208 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүүн Сибирийн төмөр замын намрын үзлэг дууслаа. Үзлэгийг ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгийн орлогч ерөнхий захирал, Зүүн Сибирийн төмөр замын дарга Василий Фролов тэргүүлж ажиллалаа. Сүүлийн шалгалт Тайшет өртөөнд хийгдэв.

Намрын үзлэг есдүгээр сарын 13-нд эхэлж, уламжлал ёсоор Василий Фроловын удирдсан комисс эхлээд Хойд Байгалийн бүсийн БАМ-ын хэсгүүдэд ажилласан юм. Дараа нь шалгалтын баг Тайшетийн бүсийн БАМ-ын өртөөдөөр, мөн Эрхүү Улаан-Үдийн бүсийн өртөөдөөр явж, замчидтай уулзаж, салбарын болон корпорацийн шагнал, Дорпрофжелийн шагнал гардуулсан аж. Хурал, уулзалтаас гадна Василий Фролов ачаа тээврийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлууд, түүний дотор аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг уулзалтуудыг хийсэн байна.  

Тэрээр Зүүн Сибирийн төмөр замын хөгжлийн цаашдын амжилт нь дотоод бүтэц, салбаруудын үр ашигтай ажиллахаас шууд хамаарахыг онцолж, Зүүн чиглэлийн төмөр замуудын гуравдугаар шатны шинэчлэлийн ажлууд, хамгийн том бүтээн байгуулалтын төслүүдийг дурдав. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлсэнээр ачааны урсгалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх юм. Тэрээр мөн сүүлийн арван жилд Красноярскийн замын өмнөд чиглэлээс ирэх ачааны хэмжээ хоёр дахин өссөн, БАМ-ын зүтгүүрийн ажлын ачаалал 1.5 дахин нэмэгдсэн, энэ бүхний ачаалал Зүүн Сибирийн төмөр замын дэд бүтцэд онцгой өндөр байгаа талаар хэллээ.

 

Александр Богачёв

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.