Нүүр УБТЗ ХНН Өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг үүрэг болгов
УБТЗ ХНН

Өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг үүрэг болгов

G.Press 19 цагийн өмнө 23 үзэлт 0 сэтгэгдэл

Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. 35 дахь долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, наймдугаар сарын 27-ны өдөр 5202 дугаарын галт тэрэг 2Загал-010 илчит тэрэгний хоёрдугаар хос дугуй гацжээ. Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд зүтгүүр хоорондын замд эвдэрч тусламж дуудсан, ачаа орхисон зэрэг дөрөв, Замын аж ахуй, Дохиолол холбооны албанд бүртгэгдсэн тус бүр хоёр, бусдаар тооцогдсон нэг, нийт есөн дутагдал гарчээ. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал найман нэгжээр буурч 31, дутагдал 10 нэгжээр буурч 370 болжээ. Тээврийн хувьд оны эхнээс наймдугаар сарын 27-ныг дуустал 22401.7 мянган тонн ачаа тээвэрлэж, 105 хувиар биелүүлэв. Өмнөх оны мөн үед 21082.7 мянган тонн ачаа тээвэрлэж байжээ. Мөн оны эхнээс 15873.3 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 104 хувиар биелүүлсэн байна. Өмнөх оны мөн үед 14769.9 мянган тонн ачаа ачиж байв. Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 5305 вагон буюу хоногт дунджаар долоон вагон илүү буулгасан байна. Орон нутгийн 190200, транзит 80700, экспорт 277500, импорт 76900 тонн буюу нийт 625300 тонн ачаа тээвэрлэжээ. “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 82 вагон илүү буюу 3970, “Эрдэнэт” үйлдвэр 32 вагон илүү буюу 732, “Шивээ-Овоо” ХК дөрвөн вагон илүү буюу 1818 вагон ачжээ. Харин “Шарын гол” ХК төлөвлөгөөний дагуу 1237 вагон ачсан байна. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 40.00 км/цагаар биелсэн нь төлөвлөгөөнөөс 0.6 км/цагаар хурдсаж, 101.5 хувиар биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 16 галт тэрэг 744 минут зогссон байна. Галт тэрэгний дундаж жин 3270.60 тонноор  биелсэн байна. Тайлант долоо хоногийн дундаж жинг төлөвлөгөөтэй харьцуулахад 30.6 тонноор нэмэгдэж, 101 хувиар биелэв. Өмнөх долоо хоногоос мөн 81.1 тонноор буурсан байна. Зүтгүүрийн бүтээмж 1498.72 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөтэй харьцуулахад 38.7 мянган бохир тонн/км-ээр нэмэгдэж 102.6 хувиар биелжээ. Вагон эргэлт 3.8 хоногоор биелж, төлөвлөгөөнөөс 0.7 хоногоор хасагдлаа. Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 115 галт тэрэг /776.5 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /766.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болов. Нарийн царигаар 57 галт тэрэг /436.2 вагон/ хүлээн авч, 55 галт тэрэг /423.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.8-8.1 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар зам их засварын цонхны ажилтай холбоотой галт тэрэг солилцоо буурч 47 галт тэрэг /278.8 вагон/ хүлээн авч, 45 галт тэрэг /299.7 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 6.4-6.7 галт тэрэг солилцжээ. Тайлант долоо хоногт чингэлгийн 55 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 12-оор дутуу, оны эхнээс нийт 26136 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 148 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 1973, импортын 582 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзитыг 88, импорт 133 чингэлгээр илүү байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 156 чингэлэг, 2424 вагон ачаа байна. Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн түлшний үнэ цаашид өсөх хандлагатай байгаа ч есдүгээр сарын 1-нээс бүх төмөр замчдын цалинг 15 хувиар нэмж буйг дуулгаж, салбар нэгжүүд хэмнэлтийн горимд ажиллахыг санууллаа. Мөн өвлийн бэлтгэлээ сайтар хангаж, ачаа тээврийн үйл ажиллагаанд асуудал гаргахгүй байхыг холбогдох албадын удирдлагуудад үүрэг болгов.

 

М.НАРАНБОЛД 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.