Нүүр Цаг үе Өвлийн бэлтгэл ажил 91 хувьтай байна
Цаг үе

Өвлийн бэлтгэл ажил 91 хувьтай байна

G.Press 19 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ ХНН-ийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд алба, төв, хэлтэс, тэдгээрийн харьяа салбар нэгжүүд нийт 1259 ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний хэрэгжилт өнгөрсөн есдүгээр сарын 28-ны байдлаар 90.78 хувьтай, ажил үргэлжилж байна. Үлдэж буй ажлуудаас онцолбол, Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд 135.5 илчит тэргийг, Вагоны аж ахуйн албаны  хэмжээнд ачааны 1376 вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг, засварын ажлууд ид дундаа үргэлжилж байна. Мөн нийгэмлэгийн өвлийн халаалтын хэрэгцээнд ашиглах 65675 тонн нүүрсээр хангах ажил эхэлж, Шивээ-Овоо ХК, Шарын гол ХК-аас татан авах бэлтгэл хангагдсан байна. Мөн төмөр замчдын өвлийн ажлын гутал, хувцасыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас хуваарийн дагуу нийлүүлж эхэлжээ. "УБТЗ" ХНН-ийн 2026-2027 оны өвлийн тээвэрлэлтэд салбар нэгжийн бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн ажлын чанар, гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг Замын ерөнхий инженер сануулж, алба хэлтэс, салбар нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

Г.Батзориг

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.