Хүйтэн сэрүүний улирал ойртож, томуу, томуу төст өвчлөлийн тохиолдол ихсэж байна. Иймд  албан байгууллага, ажилтан бүр  үед өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дэглэм баримталж,  ариутгал цэвэрлэгээг тогтмолжуулаыгх зөвлөж байна. Үүнд:

Хувь хүн:

  1. Сод, давс, царвангийн уусмалаар хоолойг зайлах

  2. Хамарт саримсны ханд, осколины тос түрхэх

  3. Гараа тогтмол савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх

  4. Өдөрт 2-3 хумс саримсыг хоолондоо хэрэглэх

  5. Дархлаа сайжруулах, даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх

  6. Хүүхдийг улиралд тохируулан дулаан хувцаслах

  7. Гэртээ тогтмол цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх

  8. Эрүүл мэндийн байгууллагаар явахдаа амны хаалтыг зүүх

  9. Хүүхдийн үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

Ажлын байранд:

  1. Ажилтан амьсгалын замын өвчлөлөөр өвдсөн бол амны хаалт зүүж бусдыгаа эрсдэлд оруулахгүй байх

  2. Ажлын байранд гарын ариун цэврийн сайтар сахиж, халдваргүйжүүлж байх

  3. Олон хүнтэй харьцаж ажилладаг ажилтнууд халдвараас сэргийлэх хувийн бэлтгэлийг сайтар хангах (амны хаалт зүүх, гар халдваргүйжүүлэх, зай барих)

  4. Ажлын байранд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан тогтмол хийх;

  5. Ажилтны ажил, амралтын дэглэмийг сайтар зохион байгуулах

  6. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэж байх

 

 

ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС