Нүүр Эдийн засаг ОУВС: Хэрэглээний үнийн өндөр өсөлтийг бууруулахад хэдэн жил шаардлагатай
Эдийн засаг

ОУВС: Хэрэглээний үнийн өндөр өсөлтийг бууруулахад хэдэн жил шаардлагатай

G.Press 2 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хэдийгээр инфляцыг тогтоон барихаар бодлогын хүүгээ жил гаруйн хугацаанд өсгөсөн  ч Европын эдийн засаг хямрах төлөвгүй байгааг Олон Улсын Валютын Сан мэдээллээ.

Түүнчлэн Европын эдийн засагт "зөөлөн газардах" төлөв ажиглагдаж байгаа бөгөөд инфляц аажмаар буурна гэж тус байгууллага тайландаа онцолжээ.

Мөн томоохон бүс нутгуудад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2023 онд 1.3 хувь болж саарна, 2024 онд бага зэрэг өссөөр 1.5 хувьд хүрнэ гэж таамагласан байна.

Үүнээс гадна ОХУ Украин руу довтолсны дараа хэрэглээний үнэ эрс өссөнийг эргэн хэвийн түвшин рүү буулгахад хэдэн жил шаардагдаж магадгүйг Олон Улсын Валютын Сан анхааруулжээ.

Европын улс орнуудын Төв банкнууд инфляцыг барихын тулд зээлийн өртгийг  хурдтай өсгөсөн нь эдийн засагт нь нөлөөлж байна. Үүнээс үүдэн энэ оны III улиралд Евро бүсэд бүтээгдэхүүний гарц 0.1 хувиар агшаад байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.