Нүүр Гадаадын төмөр зам Оросын төмөр замууд шинэчлэлд бэлэн байна
Гадаадын төмөр зам

Оросын төмөр замууд шинэчлэлд бэлэн байна

G.Press 3 сарын өмнө 131 үзэлт 0 сэтгэгдэл

 

Евразийн эдийн засгийн комисс, Евразийн эдийн засгийн холбоо хамтран алсын зайн хяналтын ломбо ашиглах тухай хэлэлцээрийг өнгөрсөн оны есдүгээр сард баталсан. Энэ дагуу  “Оросын төмөр замууд” НХН энэ сарын 1-нээс эхлэн ачаа тээвэрлэлтийн хяналтыг  тээвэрлэлтэд зайлшгүй хэрэгжүүлэхээр болж байна.

Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш арав хоногийн дараа буюу энэ сарын 11-ээс авто болон төмөр замаар бараа тээвэрлэлтийг хянах ажил эхэлнэ.

Оросын үндэсний битүүмжлэлийн оператор болох «Цахим платформуудыг хөгжүүлэх төв» нь алсын зайн хяналтын ломбо ашиглан ачаа тээвэрлэлтийг хянах системийн ажиллагааг хариуцдаг. “Алсын зайн хяналтын ломбыг ашигласнаар хяналтын байгууллага болон тээвэрлэгчдийн хоорондын итгэлцлийн түвшинг нэмэгдүүлнэ” гэж Евразийн эдийн засгийн комиссын Гаалийн хамтын ажиллагааны сайд Руслан Давыдов мэдэгдэв. Тэдгээрийг ашигласнаар тээвэрлэж буй барааны аюулгүй байдлыг сайжруулж, зам дээр онцгой байдал үүссэн тохиолдолд болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хяналтын байгууллагад нэн даруй дохио илгээнэ гэжээ.

Энэхүү хэлэлцээрт алсын зайн хяналтын ломбыг ашиглан мөрдөх механизмыг аажмаар нэвтрүүлэхээр заасан бөгөөд 480 хоногийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжих ажээ.

Талууд Орос доторх бараа хүргэлтийг шинжилж, гэрээг хэрэгжүүлэх эхний үе шатанд тээвэрлэлтийн дийлэнх хувийг эзэлж буй төмөр замын өртөөдийн жагсаалтыг тодорхойлсон байна. Үүнээс гадна, ажилтнуудын тоонд үндэслэн тодорхой өртөөдөд алсын зайн хяналтын ломбыг тавих, авах технологийн чадавхийг шинэчлэх ажлыг хийсэн аж.

Үүний дараа цуглуулсан статистик мэдээллийг харгалзан үзсэнээр холбогдох бүх өртөөдийн жагсаалтыг өргөжүүлэн гаргах ажээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.