Нүүр Гадаадын төмөр зам Оросын төмөр зам зорчигчдодоо гэнэтийн бэлэг барина
Гадаадын төмөр зам

Оросын төмөр зам зорчигчдодоо гэнэтийн бэлэг барина

G.Press 2 жилийн өмнө 151 үзэлт 1 сэтгэгдэл

"Оросын төмөр зам" компани зорчигчдод төлбөрөө төлөх уян хатан боломжийг санал болгохыг зорьж байна. ВТБ банкны дэд ерөнхийлөгч, Удирдлагын зөвлөлийн дарга Анатолий Печатников "Галт тэрэгний тасалбарыг шууд төлөхгүй байх боломжтой. Бид хамтын хүчин чармайлтаар холын чиглэлийн галт тэрэгний зорчигчдод зориулсан төмөр замын тасалбарыг хэсэгчлэн худалдан авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Төслийн нарийн ширийн зүйлийг хэлэлцэж байгаа ч бид нийгмийн зорилтот бүлгийг дэмжихэд онцгой анхаарал хандуулахыг хичээх болно" гэж мэдэгдэв. Тээвэрлэгч тус банктай хамтран ойрын хугацаанд энэ үйлчилгээг туршилтын горимд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Нэмж дурдахад, "Оросын төмөр зам" компани гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн аялалд 15 хувийн хөнгөлөлт үзүүлдэг юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 2 жилийн өмнө
Монгол шиг мөнгө хүүлдэг болвуж