Оросын төмөр зам 18-аас доош насны хүүхэдтэйгээ купегээр зорчиж буй зорчигчдод 15 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Хөнгөлөлт эдлэхийн тулд хүүхдүүдийнхээ болон дагалдан яваа хүмүүсийнхээ билетийг (дээд тал нь дөрвөн тасалбар) нэг захиалгаар буюу нэгдсэн байдлаар авах шаардлагатай. Хөнгөлөлт эдлэх боломжтой хугацаа нь хавар, намар, өвлийн улирал. Мөн 10-17 насны хүүхдэд хоёр давхар галт тэрэгний купений тасалбар худалдан авсан тохиолдолд дараагийн аялалдаа "Сургуулийн" тариф буюу плацкартны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болжээ.
