Нүүр Гадаадын төмөр зам Оросын төмөр зам “Валера” нэртэй виртуал туслахаа танилцууллаа
Гадаадын төмөр зам

Оросын төмөр зам “Валера” нэртэй виртуал туслахаа танилцууллаа

G.Press 2 жилийн өмнө 120 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Оросын төмөр зам “Валера” нэртэй виртуал туслахыг CIPR-2023 Оросын аж үйлдвэрийн дижитал үзэсгэлэнд танилцууллаа.

Валера дижитал туслах нь төмөр замын талаар өргөн мэдлэгтэй бөгөөд энгийн, ойлгомжтой байдлаар Оросын төмөр замын талаарх асуултуудад хариулах болно. Валераг цаашид ажилчдын сургалтын явцад ашиглахаар төлөвлөж байна.

Энэхүү туслахын дүр төрхийг төмөр замын ажилчдын олон тооны гэрэл зургийг нэгтгэн мэдээллийн сүлжээ үүсгэжээ. Хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар энэ бол ирээдүйн хүн-машины интерфейс юм.

 

Оросын төмөр замын дэд дарга Евгений Чаркин CIPR-2023 үзэсгэлэнгийн үеэр Валера дижитал туслахыг бусад үйлчилгээнд болон гар утсаараа ажиллуулах боломжтой гэж мэдэгдэв.

Валера туслах ямар гар утасны үйлдлийн систем дээр  ажиллахыг Оросын төмөр зам хараахан тодорхойлоогүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.