Нүүр Эдийн засаг Оросын эдийн засаг 0.6 хувиар өсөв
Эдийн засаг

Оросын эдийн засаг 0.6 хувиар өсөв

G.Press 2 жилийн өмнө 116 үзэлт 0 сэтгэгдэл

 

Оросын ерөнхий сайд Михаил Мишустин энэ сарын 4-нд хэлэхдээ, "Оросын эдийн засгийн хориг арга хэмжээ сорилтуудын нөлөөг сөрөн тогтвортой сэргэж байна. Энэ оны эхний таван сард ДНБ 0.6 хувиар өссөн бөгөөд бүтэн жилийн турш 2 хувиар өсөх төлөвтэй байна" гэжээ.

"ТАСС" агентлагийн мэдээлснээр, мөн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мишустинтай ажлын уулзалт хийсэн байна. В.Путин хэлэхдээ, ОУВС энэ оны Оросын эдийн засгийн өсөлтийн хурдыг 0.7 хувь гэж таамаглаж байсан бол ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам 1.5-1.9 хувиар төсөөлж байна.

Мишустин уулзалтын үеэр хэлэхдээ, энэ оны тавдугаар сард Оросын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар өссөн. Бүтэн жилийн эдийн засгийн урьдчилан таамаглал доогуур байсан ч 8-р сард мэдээллийг шинэчилж, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 2 хувиас давна гэж төсөөлж байна гэжээ.Энэ оны 5-р сард Оросын дотоодын эрэлт хэрэгцээ хоёр жилийн өмнөх түвшиндээ эргэн орж, жижиглэн худалдаа, гуанз ресторан, үйлчилгээ зэрэг ажил төрлийн бизнес худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж Мишустин хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.