Нүүр Гадаадын төмөр зам Оросууд устөрөгчийн галт тэрэг туршина
Гадаадын төмөр зам

Оросууд устөрөгчийн галт тэрэг туршина

G.Press 6 сарын өмнө 77 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

ОХУ устөрөгчийн зүтгүүр ирэх жилээс үйлдвэрлэж 2027 оноос эхлэн ашиглалтад оруулна хэмээн "Трансмашхолдинг"-ийн Тээврийн хөгжил хариуцсан орлогч захирал Александр Лошманов мэдэгдсэнийг Итар-Тасс мэдээллээ.

Тэд эхний ээлжинд устөрөгчийн хөдөлгүүртэй хоёр зүтгүүрийг туршилтын журмаар үйлдвэрлэх юм байна. Зүтгүүрүүд ирэх зун гэхэд бэлэн болох ч гэрчилгээ авах, турших бэлтгэл ажлуудыг хийсээр дараа жил нь үйлчилгээнд гаргана хэмээн тооцож байгаа ажээ. Ташрамд дурдахад Германы төмөр зам устөрөгчийн зүтгүүрийн туршилтыг 2018 оноос эхлүүлсэн ч 2022 оноос ашиглаж эхэлсэн юм. 2035 он гэхэд Европ дахь зүтгүүрийн зах зээлийн 15-20 орчим хувийг устөрөгчийн хөдөлгүүрт механизмаар шинэчлэх боломжтой хэмээн тус улсын төмөр замын төв компани тухайн үед мэдэгдэж байсан билээ. Харин манай өмнөд хөрш БНХАУ өнгөрөгч онд устөрөгчийн галт тэргийг амжилттай туршиж хэрэглээнд оруулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.