Москва, Ереваны хооронд нэгэн зөрчил үүсээд байна. Учир нь Оросын төмөр замын охин компани болох Арменийн төмөр зам концессын менежментийн талаар гуравдагч этгээдэд шилжүүлэх саналыг тавьж байсан Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян одоо энэ асуудлыг арбитрын шүүхээр хэлэлцэхийг хүсчээ. Оросын худалдааны хязгаарлалтын хариуд Пашинян концессын төлбөрт хоёр тэрбум ам.доллар нэхэмжилнэ гэж сүрдүүлэв. 2008 оны гэрээний дагуу Арменийн төмөр замыг Оросын төмөр замын охин компани болох Өмнөд Кавказын төмөр зам (ЮКЖД)-ын концессын менежментэд 30 жилийн хугацаатай шилжүүлсэн. Гэсэн хэдий энэ асуудал улсын өмчтэй холбоотой хэвээр байгаа тул Армени улс төмөр замаа зохих ёсоор ашиглах эрхтэй гэж мэдэгдэв. Ерөнхий сайд энэ асуудлыг "эв найртайгаар" шийдвэрлэх боломжтойг ч дурджээ. Тэрбээр, "Хэрэв ямар нэгэн санал зөрөлдөөн гарвал бид дараа нь арбитрын шүүхээр хэлэлцэнэ" гэж мэдэгдэв. Одоогоор, голдуу сөрөг хүчний зүгээс, эсвэл тэр зүйл илүү үнэтэй болох магадлалын талаар их яриа өрнөж байна. Николь Пашинян Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьснаас хойш гурав хоногийн дараа энэ асуудлыг хөнджээ. Тухайн үед концессын асуудлыг хэлэлцээгүй боловч бусад нарийн төвөгтэй асуудлуудыг хөндсөн. Арменийн бараа бүтээгдэхүүнийг Орос руу импортлохыг хязгаарлах болон Армени Европын Холбоотой ойртох зэрэг асуудлыг ярилцсан ч хоёр удирдагч нэг их ойлголцолд хүрч чадаагүй байна. "Армени, Оросын харилцаанд тодорхой хурцадмал байдлыг үүсгэж буй хүчин зүйлүүд бий, ялангуяа төмөр замын асуудал" хэмээн Арменийн Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөв. Ереваны Ерасхаас Азербайжантай хиллэх, Ахурик хэсгээс Туркийн хил хүртэлх төмөр замын хэсгүүдийг хурдан сэргээх хүсэл ч байна. Эдгээр чиглэлд төмөр замын харилцааг нээх нь ачаа тээврийн дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хангах, Азербайжаны эх газрыг Арменийн Сюник мужаар дамжуулан түүний хуучин хэсэг болох Нахичеванийн Өөртөө Засах Бүгд Найрамдах Улстай холбох зорилготой "Трампын зам" тээврийн төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Никол Пашинян нэгдүгээр сард Оросын түншүүдээсээ ажлыг хурдан дуусгахыг хүссэн бөгөөд өөр хувилбар болгон эдгээр хэсгүүдийг концессын менежментээс авч, улсын зардлаар сэргээхийг санал болгосон аж. Сарын дараа Арменийн засгийн газрын тэргүүн өөр нэг санал дэвшүүлсэн нь төмөр замын менежментийг гуравдагч этгээдэд шилжүүлэх. Казахстан, Арабын Нэгдсэн Эмират, Катар улсуудыг боломжит нэр дэвшигчид гэж дурьдсан байна. Оросын Тээврийн яам энэ асуудлаар ямар ч хэлэлцүүлэг хийгээгүй ажээ. Өнгөрсөн долдугаар сарын 30-ны орой Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников Ереваны мэдэгдлийн талаар тайлбар хийхдээ, "Өмнөд Кавказын төмөр зам бол Оросын компанийн чөлөөт хөрөнгө биш, харин бид 30 тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулалт хийж, шинэ хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авсан. Гэрээний үүргийн дагуу дэд бүтцийг хөгжүүлж буй аж ахуйн нэгж юм. Хэрэв эдгээр үүргийг нэг талын байдлаар хянаж, манай хөрөнгө оруулагч хохирол амсвал бид нөхөн төлбөр шаардах үндэслэлтэй болно" гэж онцоллоо.
Орос улс замыг ашигласны төлөө нэмэлт төлбөр төлөх ёстой гэсэн саналыг үндэслэлгүй гэжээ
Никол Пашиняны мэдэгдэл болон Оросын эсрэг санхүүгийн нэхэмжлэл гаргах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдээд гайхширсан гэж Оросын төмөр зам хариуд нь мэдэгдэв. “Талуудын бүх эрх, үүргийг Арменийн Засгийн газар мөн нэгдсэн концессын гэрээнд тусгасан болно. Бид үүнийг чанд мөрдөхийг зорьж байгаа бөгөөд хэрэв Арменийн тал үүнийг цуцлах эсвэл нөхцөлийг нь өөрчлөх талаар авч үзвэл бид хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүлээх эрхтэй” гэж мэдэгдэв. Никол Пашинян Европын Холбоо болон Европын эдийн засгийн холбооны аль нэгийг сонгох гэж яарахгүй байна Ямартай ч, хэрэв Оросын төмөр замтай байгуулсан гэрээ цуцлагдвал Армени улс тус улсын төмөр замын дэд бүтцийг удирдах шинэ оператор олох шаардлагатай болно. Энэ нь тээврийн үйлчилгээг сэргээхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардах нь мэдээж. Оросын төмөр замын охин компани голчлон худалдаж авсан хөдлөх бүрэлдэхүүн, боловсон хүчин, улс төрийн талтай холбоотой асуудлууд хэвээр байна. Москва, Ереваны харилцаа ийнхүү хямралд ороод байна. Ташрамд хэлэхэд, Оросын тал Никол Пашиняныг парламентын сонгуульд ялсанд нь баяр хүргээгүй байгаа бөгөөд сонгуулийн өмнө үүссэн худалдаа, эдийн засгийн асуудлууд шийдэгдэх шинж тэмдэг алга байна.
Л.СУРМАА
