Нүүр Гадаадын төмөр зам Оросоос Пакистан руу явах анхны ачааны галт тэрэг энэ сард хөдөлнө
Гадаадын төмөр зам

Оросоос Пакистан руу явах анхны ачааны галт тэрэг энэ сард хөдөлнө

G.Press 1 жилийн өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

 

Олон улсын тээврийн түүхэнд анх удаа Оросоос Пакистан руу аялах ачааны галт тэргийг 2025 оны дөрөвдүгээр сард явуулах төлөвлөгөөтэй байгаа гэж Trans.ru мэдээлжээ.

Шинэ маршрут нь Оросын хувьд далайд гарах бас нэгэн боломж болж, Энэтхэг рүү тээвэр хийх нэмэлт логистикийн шугамыг нээх юм.

Эхний шатанд маршрут нь Казахстан, Туркменистан, Ираны газар нутгаар дамжин өнгөрнө. Дараа нь  Трансафган төмөр замын магистралтай холбохоор төлөвлөжээ.  Туршилтын тээвэрлэлтийг 10 контейнерээс эхлэх бөгөөд ирээдүйд маршрут нь Орос, Төв Азийн болон Өмнөд Азийн хооронд холбох томоохон тээврийн коридорын нэг хэсэг болох төлөвтэй байна.


Эх сурвалж: ЖД Транспорт Новости

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.